Сур сур бас дахин сур!

. 2011-05-11 - Байгалийн сайхан тест

Ангилал: Цахим тест
Эхийг уншиж ойлгоод даалгавруудыг гүйцэтгээрэй.

Хур наадан шаагьж саальчин бүсгүй цагаан гэрээсээ хувингаа барин гараад шүүдэртэй ногоон дээгүүр хөл нүцгэн алхана.Өглөөний улаан нар туссан уулын энгэрийн цахиур гялтганан үхрийн хашааны шон дээр суусан турлиахнууд харин зүүрмэглэсээр .Нэг юмны сайхан  нь нөгөөдөө нөлөөлдгийг юухнаасч мэдэж  болно. Хурын наадах дуунд Ононы намжаа хүрэн шугуй шон дээр зүүрмэглэх турлиахнууд хүртэл бас тэрүүхэндээ ертөнцийн намуун тайвны нэг сайхныг үзүүлнэ.Байгалд амар төвшин бадрангуй дэвэргүүн аль аль нь хосолжээ.Хөл нүцгэн алхах саальчин бүсгүй багын явдлыг сэтгэлд гэнэт ургуулан бид хиймэл гоо сайхныг хар харсаар жинхэнэ байгаль эхийн гоо сайхныг мохоо мэдрэх болж дээ хэмээн бодогдов.


1.Эхийн сэдвийг ол.
А.Өглөөний улаан нарны тухай
Б. Ононы намжаа хүрэн шугуйн тухай
В.Байгалийн сайхны
Г.Саальчин бүсгүйн
2. Эхийн өгүүлбэрийг ол.
А. хур наадан .......хөл нүцгэн алхана.
Б.Байгалд амар түвшин .........аль нь хосолжээ.
В.Хөл нүцгэн ....................гэнэт ургуулна
Г. Бачуу гоё гутлаар ..............бараг мартжээ.
3.Эхийн өгүүлэгдэхүүнийг зөв зүйлчилсэн хэсгийг ол.
А.Хур наад .саальчин бүсгүй алх
Б.Хур бүсгүй нар турлиах шугуй
В.Бодогдох үзүүлэх шаагих
Г.Цагаан хүрэн бадрангуй
4.Юуг илэрхийлсэн тодорхойлолт вэ
Юмс үзэгдлийн тухай төгс санааг илэрхийлнэ.
А.Эх
Б.Холбоо үг
В.Үг
Г.Бүтээвэр
5.Амар түвшин бадрангуй дэвэргүүн гэдэг нь
А. ҮС
Б.ХЗ
В. УЗ
Г.БЗ
6.Уулын энгэр гэдэг үгийн эсрэг утгатай үгийг ол
А.Бэл
Б.хяр
В.хормой
Г.ар
7.Хиймэл гоо сайхан -байгаль эхийн гоо сайхан  гэдэг нь
А.Эсрэг
Б.Ойролцоо
В.Төсөө
Гхамааралгүй
8.Шимширтэл -үгийн язгуур
А.шим
Б.шимш
В.шимшир
Г.Шимширтэл
9.Зүрх шимшир -үгтэй утга бүтцийн хувьд адил үүрэг бүхий үгийг ол.
А. гар цайлга
Б.гар дээр
В.гар угаа
Г.гар өргө
10.Буриад аялгууны ахимаг насны эмэгтэйг нэрлэсэн үгийг ол.
А.авгай
Б.самган
В.эмгэн
Г.бүсгүй









Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

. 2023-05-25 - hhh

Бичсэн: blrty
hariu ni
. Шууд холбоос

. 2021-03-27 - SAALICHIN BUSGUI

Бичсэн: Tselmuun (зочин)
Nnnnnn
. Шууд холбоос

. 2021-03-27 -

Бичсэн: Зочин
Nnnnnn
. Шууд холбоос

. 2021-01-14 -

Бичсэн: Ири (зочин)
.
. Шууд холбоос

Миний тухай

Санаа сайн бол заяа сайн

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 15 » Нийт: 15
Өмнөх | Дараагийн



 
xaax